Эртний түрэг хэл

TURK361 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эртний түрэг буюу руни бичгээрхи дурсгал, гэрэлт хөшөө, хад чулууны бичээс зэргийг үзэж судлах бөгөөд үүнд тулгуурлан тэдгээрийн ангилал, бичлэгийн онцлог, он цагийн хамаарал, агуулга хийгээд хэлний онцлогийн талаар ерөнхий мэдлэгийг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Энэхүү хичээлийн гол ач холбогдол нь Монгол улсын иргэний хувьд, нүүдэлчдийн анхны авианы бичиг хэмээн тооцогдох эртний түрэгийн хэлээр, руни бичгээр бичигдсэн өөрийн улсын нутаг дэвсгэр дэх түүхэн дурсгалын талаар тодорхой мэдлэгтэй болох явдал болно.

Товч агуулга

Анх 1889 онд Н.М.Ядринцевийн удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарын шинжилгээний анги Монголд ирж ажиллахдаа Орхоны хөндийгөөс Көлтигин, Билгэ хааны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг олж илрүүлэн дэлхий дахинд мэдээлсэн байна. 1893 онд Копенхагений их сургуулийн профессор В.Томсен “нууц, тайлагдашгүй” хэмээгдэх руни бичгийг тайлан унших түлхүүр цагаан толгойг олж тогтоосноор уул бичээсийн судалгаа эхэлсэн хэмээн үзэж болно. Энэ үеэс өнөө хүртэлх зуун гуч гаруй жилийн дотор хийгдсэн гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны бүтээл, гаргаж тавьсан онол саналуудыг болон монгол нутаг дахь сурвалжуудыг тодорхой системтэйгээр үзэж таниулан дурсгал тус бүрийн хэлний онцлогийг тухайлан авч үзнэ.