Хүн амын загвар, хэтийн тооцоо
DEMO304 / Бакалавр
Багц цаг: 3
Антропологи, археологийн тэнхим
Хаврын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний чиг хандлага, хэв маягийг тайлбарласан хүн амын загваруудыг буюу моделиудыг амьдрал практик дээр хэрэглэх, хүн амын хэтийн тооцоо хийх, хэтийн төлөв байдлыг тодорхойлох арга зүйд суралцуулна.
Товч агуулга
Энэхүү хичээл нь хоёр үндсэн хэсэгтэй. Үүнд: Хүн амын загвар: Хүн амын загварын тухай ойлголт, төрөл хэлбэрүүд (стабиль ба стационар, насжилтийн загвар хүснэгтүүд гэх мэт), загвар хүн амын үүрэг, хэрэглээ (тоо мэдээллийг засварлах, үндсэн үзүүлэлтүүдийг тооцох, хэтийн тооцоо хийх, насжилт, гэрлэлт, ажиллах хүчний хүснэгтүүдийг зохиох) Хүн амын хэтийн тооцоо: Хэтийн тооцооны зорилго, ач холбогдол, үндэсний болон бүс нутгийн хүн амын хэтийн тооцооны аргууд (математик, бүрэлдэхүүний, харьцааны гэх мэт), хэтийн тооцооны багц програм хангамжууд (PAS, EXCEL, MORTPAK, PROJCT, SPECTRUM, RAPID, RUP гэх мэт), хэтийн тооцооны хэрэглээ (нийгэм, эдийн засгийн салбарын хэтийн төлвийг тодорхойлоход хэрэглэх гэх мэт)