Компьютер графикийн үндэс

ICSI262 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Компьютерын шинжлэх ухааны нэг чухал бөгөөд эрчимтэй хөгжиж байгаа салбарын нэг нь компьютерын график юм. Энэхүү салбар нь урлаг, анагаах ухаан, энтертайнмент, аж үйлдвэр, дэд бүтэц зэрэг олон салбарт өргөнөөр ашиглагдаж байна. Иймд компьютер графикын онол түүний хэрэглээтэй танилцаж, програмчлах арга техникийг эзэмшихэд энэхүү хичээлийн үндсэн зорилго оршино.

Товч агуулга

Энэ хичээлээр Компьютерийн графикын үүсэл хөгжил, түүний хэрэглээ; Графикын стандартууд, OpenGL, GLUT сангийн функцүүд; Програмын ерөнхий бүтэц; Растер ба вектор график; Ray tracing; Шугаман алгебр, түүний график дахь хэрэглээ; Хувиргалтын матрицууд, нэгэн төрлийн ба нийлмэл хувиргалтууд; Харагдах байдал (viewing) ба буулгалтын (projection) тухай; Графикын хоолой; Огторгуй дахь биетийн загварчлал; Гэрэл, өнгө, материал; Texture, texture mapping; График дахь өгөгдлийн бүтэц; Bezier муруй ба гадаргуу; Компьютерын анимейшн, GPU програмчлал зэрэг агуулгыг үзэж судална.