Гэр бүлийн эрх зүй

CILA202 / Бакалавр

Багц цаг: 2

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь оюутанд эдийн баялгийн эрхийн зэрэгцээ иргэний эрх зүйн харилцааны хоёрдахь гол объект эдийн бус баялгийн нэг төрөл болох оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын онцлогийг ойлгуулахад оршино. Оюутан энэхүү хичээлийг тусад нь судалсанаар эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйл,түүний эрхийн талаар шинжлэх ухааны цогц мэдлэг олж авах түүний дотор оюуны үнэт зүйлийн өмчлөл, түүний хамгаалалтын талаархи эрх зүйн зохицуулалтыг системтэйгээр танин мэдэж, зөв хэрэглэх нь цаашдаа эдийн засгийн эрх зүйн салбарт эрх зүйч, хуульчаар ажиллах мэргэжлийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой

Товч агуулга

Гэр бүл, гэр бүлийн эрх зүйн тухай ойлголт,зохицуулах зүйл, зохицуулалтын арга, зарчим, гэр бүлийн эрх зүйн харилцаа, гэр бүлийн эрх зүйн хамгаалалт,гэрлэлт, түүний хуульзүйн үр дагавар,гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн бус амины харилцаа болон эд хөрнгийн харилцаа,тэжээн тэтгэх, тэтгүүлэх харилцаа,гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцлах, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд үрчлэх, үрчлүүлэх нөхцөл журам , хүнд нөхцөлд байгаа хүүхдийг асран хүмүүжүүлэх, гэр бүлийн харилцааны олон улсын эрх зүйн зохицуулалт зэрэг асуудлыг судална.