Захиргааны процессын эрх зүй

PLAW302 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийтийн захиргааны үйл ажиллагаатай холбогдон үүссэн эрх зүйн маргаан болон уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай онолын үндэс, эрх зүйн журмыг судалж танин мэдэх, гомдол, нэхэмжлэлийн зүйл болох захиргааны акт нь зорилгодоо нийцсэн эсэх,түүнчлэн хууль ёсны эсэхийг мэргэжлийн түвшинд задлан шинжилж захиргааны урьдчилсан болон шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарган иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардагдах онол, эрх зүйн арга хэрэглүүр, түүнийг хангах практик ур чадварыг эзэмших, захиргааны дур зоргоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм чанар төлөвшүүлэхэд түүний зорилго, ач холбогдол оршино.

Товч агуулга

Захиргааны процессын эрх зүйн ойлголт үндсэн шинж, хууль зүйн бусад процессоос ялгарах онцлог,захиргааны процессын эрх зүйн үндсэн зарчмууд, тэдгээрийн онцлог,нийтийн эрх зүйн маргаан түүний онцлог, захиргааны хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны төрөл, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр, чиг үүрэг, ач холбогдол, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр зэрэг онол практикийн асуудлыг судална.