Биогеохими

ECOL410 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Биогеохими нь бидний хүрээлэн буй орчныг тодорхойлдог биологи, хими, геологийн процессыг судалдаг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлт урьд байгаагүй хэмжээнд хүрсэн өнөө үед энэхүү салбар маш эрчимтэй хөгжиж байна. Энэхүү хичээлээр хуурай газрын экосистемийн биогеохимийн эргэлтийг түлхүү судалж, түүнийг хүний үйл ажиллагаа хэрхэн өөрчилж байгаа тухай үзнэ. Хичээлээр биогеохимийн үндсэн ойлголт, биогеохимийн судалгаанд хэрэглэгддэг үндсэн аргууд, орон нутгийн, бүс нутгийн, дэлхий нийтийн биогеохимийн эргэлтэд хүний үзүүлж буй нөлөө, тэр нь цаашилбал экосистемийн үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг болох, дэлхийн биогеохимийн системүүдийн гарал үүсэл, эволюцийн тухай мэдлэг олгох зорилготой.

Товч агуулга

Биогеохимийн удиртгал. Дэлхий биогеохимийн загвар болох нь. Биогеохимийн эргэлт, термодинамик, Гаяа таамаглал. Нарны систем ба дэлхийн үүсэл. Агаар мандал, далай тэнгисийн үүсэл. Амьдралын үүсэл. Бодисын солилцооны замын эволюци. Агаар мандал: бүтэц, циркуляци. Агаар мандлын найрлага, тропосфер дэх биогеохимийн урвал, стратосфер дэх биогеохимийн урвал, агаар мандлын болон дэлхийн уур амьсгалын загварууд. Литосфер: чулуулгийн өгөршил, хөрсний химийн урвалууд, хөрсний үүсэл хөгжил, өгөршлийн эрчим. Биосфер: хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн эргэлт, фотосинтез, амьсгал, анхдагч цэвэр бүтээгдэхүүн, анхдагч цэвэр бүтээгдэхүүн ба дэлхий нийтийн өөрчлөлт, хөрсний органик бодис ба дэлхий нийтийн өөрчлөлт. Хуурай газрын экосистемийн динамик ба нүүрстөрөгчийн эргэлт. Микробын олон янз байдал ба үүрэг. Хөрсний микроорганизм. Микробын биогеографи. Ялзрал, хүчилтөрөгчгүй орчин дахь биогеохимийн процесс, метаны динамик. Азотын биогеохими. Фосфор, микроэлемент, металлын эргэлт. Ургамал-микробын харилцаа. Экологи, олон янз байдал, биогеохимийн процесс. Экосистемийн менежментэд биогеохимийн хамаарал. Биогеохимийн процесс ба уур амьсгалын өөрчлөлт.