Бизнесийн математик

MAEC220 / Диплом

Багц цаг: 3

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь бизнес, эдийн засаг болон хэрэглээний шинжлэх ухааны салбарт суралцаж амжилт гаргахад шаардагдах математикийн суурь мэдлэгийн үндсийг тавих, математик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Хичээлээр шугаман алгебр, шугаман программчлалын онол ба хэрэглээг онолын тодорхой түвшинд нарийвчилсан байдлаар, практикийн хэрэглээний олон жишээний хамтаар үзэх болно.

Товч агуулга

Шугаман алгебр шугаман программчлал: Шугаман тэгшитгэлийн систем, матриц, матриц дээрх үйлдлүүд, урвуу матриц, матрицан тэгшитгэл, тодорхойлогч, дээд эрэмбийн тодорхойлогч, Крамерийн дүрэм, матрицын ранг, матрицын хувийн утга, хувийн вектор, шугаман тэгшитгэлийн ерөнхий систем, Жордан-Гауссын арга, Вектор огторгуй, түүний суурь ба хэмжээс, шугаман оператор, Шугаман программчлалын бодлого, түүний тавил, ШПБ-ын шийдийн үндсэн чанарууд, ШПБ-ыг бодох графикийн арга, симплекс, хосмог симплекс аргууд, тээврийн бодлогын математик загвар, тээврийн бодлогын оновчлол , томилолтын бодлого, түүнийг оновчлох