Геофизик системийн загварчлал

GEOP426 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

• Геофизикийн урвуу бодлогын тухай ойлголтууд. • Урвуу бодлогын математик тавилт. • Загвар үүсгэх, загварыг параметржүүлэх. • Урвуу бодлогыг бодох аргуудын ерөнхий ангилал. • Геофизикийн урвуу бодлогуудыг бодоход тогтворжуулалтын аргыг хэрэглэх нь. • Бейкус-Гильбертийн арга, боломжтой шийдүүдээс ялгах. • Агаар мандлыг тодорхой ойролцоололд загварчлан урвуу бодлого бодож хэмжилтийн үр дүнтэй жишиж агаар мандлын төлөв байдлыг үнэлэх. • Магнитотеллурик хэмжилтийн дүнгээр хувийн эсэргүүцлийг тодорхойлох. • Босоо цахилгаан хэмжилтийн үр дүнгийн муруйг тайлбарлах нь. • Хэмжилтийн үр дүнгээр геоцахилгаан зүсэлтийг байгуулах. • Соронзон ба гравитацийн аномалийг тайлбарлах статистик арга. • Цооногийн геофизикийн хэмжилтийн тайлбарлалт.

Товч агуулга

Геофизикийн урвуу бодлогын тухай ойлголтууд. Загвар үүсгэх. Загварыг параметржүүлэх. Тогтворжуулалтын арга. Цахилгаан хайгуулын аргын урвуу бодлогууд. Соронзон орны гажлыг тайлбарлах. Гравитац орны гажлыг үүсгэх хялбар загварууд. Цооногийн геофизикийн хэмжилтийн тайлал. Сейсмо хайгуулын аргууд. Геофизикийн урвуу бодлогыг шийдэхэд ашиглах программ хангамжууд.