Ерөнхий лаборатори I

PHYS211 / Бакалавр

Багц цаг: 1

Физикийн тэнхим

Намрын улирал

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

(Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.) Физикийн суурь мэдлэг болдог механикийн үндсэн хуулиуд, зүй тогтол, ухагдахуун, ойлголтууд дээр тулгуурлан лабораторийн туршилтуудыг гүйцэтгэж, физик хэмжилт хийх, үр дүнг боловсруулах, хэмжилтийн алдааг тооцож сурах нь онолын мэдлэгийг батжуулах, цаашид шинжлэх ухааны суурь судалгаа хийх эхний алхам болох юм. Мөн хэмжилтийн утгуудаар хамаарлын график байгуулан, математик боловсруулалт хийж, физик зүй тогтоцыг тогтоон, дүгнэлт хийж сурах юм.

Товч агуулга

Хэмжилтийн үр дүнг боловсруулах, алдааны онол, жигд хувьсах хөдөлгөөнй кинематик, өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөн, хатуу биеийн нягтыг тодорхойлох, Ньютоны хууль, хатуу биеийн эргэх хөдөлгөөний динамик, инерцийн моментийг трифиляр дүүжингээр тодорхойлох, физик ба математик дүүжингийн хэлбэлзэл, унтрах хэлбэлзэл, метал дахь дууны хурдыг тодорхойлох, чавхдасны зогсонги долгионыг судлах, агаар дахь дууны хурдыг акустик аргаар тодорхойлох, мөргөлдөөний сэргээлтийн коэффициентийг тодорхойлох, Юнгийн модулийг суналтаар ба махийлтаар тодорхойлох сэдэвт лабораторийн ажлууд.