Захиргааны эрх зүй (тусгай анги)

PLAW202 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Захиргааны тодорхой нэг, бодитой чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулах, ерөнхий ангийн хэм хэмжээг үргэлжлүүлэн гүйцээж илүү тодорхой болгох зорилготой. Иймд нийгмийн салбаруудын удирдлага, дэд салбар, эрх зүйн институт, тэдгээрийн эрх зүйн зохицуулалт, агуулга, зарчим, тэдгээрээс олгож буй тусгай зөвшөөрөл, эрхийн талаарх цэгцтэй мэдлэг олгох, улмаар захиргааны эрх зүйн хэм хэмжээ буюу захиргааны хуулийн холбогдох зохицуулалтыг зөв ойлгож хэрэглэх ур чадвар, хандлагатай болж төлөвшүүлэхэд оршино.

Товч агуулга

Захиргааны эрх зүйн тусгай ангийн онол, практикийн нийтлэг үндэслэлийг судална.Захиргааны эрх зүйн тусгай анги нь төрөлжсөн эрх зүй бөгөөд ерөнхий ангийн ангийн хэм хэмжээгээ үргэлжлүүлэн гүйцээж илүү тодорхой болгохын зэрэгцээ зарим тохиолдолд өөрчилж байдаг.