Ландшафтын экологи

ECOL403 / Бакалавр

Багц цаг: 2

Биологийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Ландшафтын экологи нь бодгаль, популяци, ялангуяа бүлгэмдэл ба экосистемийн орон зайн тархац ба эдгээр тархцын шалтгаан, үр дагаврыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн. Уг хичээлийн зорилго нь ландшафтын экологийн суурь үзэл баримтлал, судалгааны арга зүй, түүнийг байгаль хамгаалал, байгалийн нөөцийн менежмент ба газар төлөвлөлтөд хэрхэн ашиглах тухай мэдлэгийг оюутанд олгох зорилготой. Масштаб, орон зайн хэв маяг, иерархи, ландшафт, ландшафтын олон янз байдал, фрагментаци зэрэг үзэл санааны тухай, ургамал, амьтан, популяци, усны экологи болон ландшафтын газарзүйд ландшафтын экологийн үзэл санааг хэрэглэх тухай, коридор, фрагментаци, экосистемийн менежментийн асуудалд ландшафтын үзэл санааны үүднээс хандах, зарим программ хангамжийг хэрэглэх, менежментийн асуудалд ландшафтын үзэл санааг хэрэглэх тухай мэдлэг чадвар олгоно

Товч агуулга

Удиртгал. Ландшафтын экологийн суурь үзэл баримтлалууд. Орон зайн масштабын тухай ойлголт, түүнийг ландшафтын экологид хэрэглэх нь. Иерархийн тухай онол. Орон зайн гетероген байдал ба ландшафтын бүтэц. Ландшафт ба түүнийг бүрдүүлэгч элементүүд. Зах, хил хязгаарын тухай ойлголт. Бүс нутгийн ландшафт, зах, хил хязгаар, коридор болон холбоотой байдал (connectivity)-ын тухай. Ландшафтын мозайк, ландшафтын динамик. Ландшафтын анализ. Ландшафтын динамик. Ландшафтын өөрчлөлт. Экологийн босго ба экологийн тогтвортой байдлын тухай ойлголт. Ландшафт ба байгалийн нөөцийн менежент (газар ашиглалт). Экологийн босго, тогтвортой байдалд гарах өөрчлөлт. Тогтвортой байдлын шалгуур ба индикаторууд