Компанийн засаглал

FINN325 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Компанийн засаглалын онолын орчин үеийн урсгал чиглэлүүд, олон улсын туршлага, ололтуудыг танилцуулж, эдгээрийг аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх, хувийн болон төрийн өмчийн компаниудын зохистой удирдлагын зарчим, үр дүнтэй үйл ажиллагааны талаарх мэдлэг, ур чадварыг оюутнуудад эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Компаний засаглалын тулгуур онол болон ойлголтууд, зарчмууд, бүрдүүлэгч элементүүд, оролцогчид, тэдгээрийн эрх ашиг, ашиг сонирхол, нөлөөлөгч хүчин зүйлүүд, тэдгээрийн нөлөөлөлийг судлаж, үндэсний болон олон улсын хэмжээнд мөрдөж буй хууль эрх зүйн орчны шаардлагад нийцүүлж, компаний засаглалын тэргүүн туршлагуудыг компаний түвшинд зохих хэмжээнд ашиглах онол, арга зүйд сургана. Компаний засаглалын үндсэн субъектууд болох хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын харилцан хамаарал, ашиг сонирхолын зөрчлийг шийдвэрлэж буй олон улсын эрхзүйн болон практик зохицуулалтууд, компаний сайн засаглалыг хэрхэн бүрдүүлэх, засаглалын индексийг олон улсад хэрхэн үнэлж, хэрэглэж буй талаар онол, практикийн мэдлэг олгоно. Түүнчлэн, компаний засаглал нь компаний нийгмийн хариуцлага, бизнесийн ёсзүйтэй хэрхэн уялддаг, энэ чиглэлээр олон улсын төвшинд болон Монголд тулгарч буй онолын болон практик асуудлуудыг танилцуулна. Компаний засаглалыг сайжруулах талаар олон улсын байгууллагуудын баримталж буй бодлого, эрхзүйн болон сайн дурын шинжтэй зохицуулалтуудыг бусад улс орны компаниуд практикт хэрхэн хэрэгжүүлдэг хийгээд тулгарч буй асуудлуудын талаар оюутнуудад танилцуулна.