Хүн ам зүйн шинжилгээний шууд бус аргууд

DEMO612 / Магистр

Багц цаг: 2

Антропологи, археологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн гол зорилго нь хүн ам зүйн шинжилгээний шууд бус арга техник ашиглах арга зүйд суралцуулна. Хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний тоо мэдээлэл хангалтгүй, бэлэн байгаа ч чанаргүй үед шууд бус техник ашиглан тооцох аргачлалыг судална. Хүн ам зүйн шилжилтийн онолд тулгуурлан хүн ам зүйд гарч буй өөрчлөлтүүдийг олон шатат загварын тусламжтайгаар тооцох аргад суралцана

Товч агуулга

Хүн амын шууд бус арга техникүүд; шууд бус аргуудын талаарх ойлголт, тодорхойлолт, арга техникийг ашиглах хэрэгцээ шаардлага, үндсэн зарчмууд; хүн амын нас-хүйсийн мэдээллийн чанарыг үнэлэх шууд бус техникүүд; төрөлтийг тооцох шууд бус аргууд; нас баралтын шууд бус тооцооллууд; шилжих хөдөлгөөнийг шууд бусаар тооцоолох аргууд; хүн ам зүйн олон шатат загварууд