Японы философи

PHIL408 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин үеийн өндөр хөгжилтэй улс болох Японы философийн уламжлалыг орчин үеийн соёлтой нь холбон авч үзэх бөгөөд ингэхдээ философийн мөн чанар, гол ойлголт, үндсэн үзэл баримтлалыг философийн төлөөлөгчдийн үзэл баримтлалаар дамжуулан судална. 1. Японы философийн уламжлалт үзэл санаа, онолыг гол төлөөлөгчдийн хамт танилцуулах 2. Японы философийн асуудлуудыг шинжлэх, ойлгох, дорно дахины бусад улс орны философи үндэслэгээтэй харьцуулан тайлбарлах 3. Японы соёл, философийн уламжлал, шинэчлэлийн харилцааг авч үзэх

Товч агуулга

Орчин үеийн өндөр хөгжилтэй японы философийн гол ойлголт, философи агуулга, гол төлөөлөгчдийн үзэл баримтлалыг авч үзнэ. Хүний ахуй, хүний мөн чанар, ёс суртахуун, соёл, гэгээрэл зэрэг ойлголт, үзэл санаануудыг эртний хийгээд орчин үеийн гол төлөөлөгчдийн үзэл баримтлалуудаар дамжуулан тайлбарлана. Тухайлбал, Доген, Хасамацү Шиничи, Нишида Китаро, Сога Риожин, Кейжи Нишитани, Фүкүкава Юкичи, Д.Сүзүки болон бусад философичдын үзэл баримтлалыг танилцуулна. Мөн түүнчлэн оюутнууд Шинто шашин болон, Зэн буддизм, Бүшидо ёсны асуудлуудыг авч үзнэ.