Маркетингийн үндэс

MRKG201 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Маркетингийн үндэс хичээлээр маркетингийн шинжлэх ухааны онолын анхан шатны суурь ойлголтууд, бизнесийн болон бусад үйл ажиллагаанд маркетингийг ашиглахын ач холбогдолын талаарх ойлголтыг оюутанд өгөхөд чиглэгдэнэ.

Товч агуулга

Маркетингийн үндсэн ойлголт, судлах зүйлүүд, үүсэл хөгжил, зорилго, ач холбогдол, орчин үеийн чиг хандлагууд, маркетингийн иж бүрдлийн үндсэн бүрдэл хэсгүүд: бараа, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт, маркетингийн удирдлагын үзэл баримтлалууд, тэдгээрийн хэрэглээ, маркетингийн орчны хүчин зүйлүүд, тэдгээрийн ангилал: микроо ба макро орчин, дотоод ба гадаад орчин, тэдгээрийн нөлөөлөл, орчны шинжилгээний үндсэн аргууд, SWOT шинжилгээ хийх арга зүй, хэрэглэгчийн зах зээл, хэрэглэгчийн худалдан авах зан төлөв, хэрэглэгчийн худалдан авах үйл явцын үндсэн үе шатууд, хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлүүд, байгууллагын зах зээл, түүний төрөл ангилал, байгууллагын худалдан авах төв, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, байгууллагын зах зээл дээрх худалдан авалтын үндсэн үе шат, олон улсын зах зээл, олон улсын зах зээл дээр ажиллах үндсэн хэлбэрүүд, тэдгээрийн давуу ба сул тал, олон улсын зах зээлийн орчны хүчин зүйлүүд, үйлчилгээ, түүний онцлог, ангилал, үйлчилгээний удирдлагын үндсэн асуудлууд, үйлчилгээний маркетингийн үйл явц, иж бүрдэл, онцлогууд, маркетингийн хуваарилалтын суваг, сувгийн түвшин ангилал, орчин үеийн чиг хандлага, үндсэн үүргүүд, сувгийн гишүүд, маркетингийн үр ашигтай харилцаа холбоог бий болгох үйл явцын үе шатууд, маркетингийн идэвхжүүлэлтийн үндсэн арга хэрэгслүүд, тэдгээрийг ашиглахын ач холбогдолын талаарх ойлголт мэдлэгийг оюутанд өгнө.