Олон улсын татварын эрх зүй

INTL422 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

“Олон Улсын татварын эрх зүй” хичээлийн зорилго нь оюутанд олон улсын татварын эрх зүйн зохицуулалт, олон улсын татварын эрх зүйн үзэл баримтлал, давхар татвар, гадаадын татварын албадын тогтолцоо, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны онцлог, олон улсын татварын эрх зүйн хариуцлага ногдуулах ажиллагаанд хуульчийн хувьд оролцох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ хичээлийн явцад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим, үзэл баримтлалын үүднээс хууль зүйн аливаа асуудалд хандах арга барил, эрмэлзлийг оюутанд төлөвшүүлнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын татварын эрх зүйн харилцааг зохицуулах арга, хэрэглэгдэх хуулийг сонгох арга журам, үндсэн зарчим, энэ талаархи үзэл баримтлал, суурь мэдлэг олгоно.