АНУ-ын эдийн засгийн газар зүй

AMST302 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 6 цаг - 16 хоног

Зорилго

Хичээлээр АНУ-ын эдийн засгийн газарзүйн талаар суурь мэдлэг олгох бөгөөд эдийн засаг, хүн ам, үйлдвэржилт, аж ахуйн хөгжилтэй танилцана. АНУ-ын эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар мэдлэг олгож, цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажил бие даан хийх үндэс суурийг тавина.

Товч агуулга

Энэ хичээлээр АНУ-ын газар нутгийн байршил, онцлог, хүн ам болон эдийн засгийн гол гол сектор болох эрчим хүч, байгалийн баялаг, хөдөө аж ахуй, агнуур, ойн аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, дэд бүтэц, харилцаа холбоо, технологи, үйлчилгээний салбар, хөдөлмөрийн нөөц, хотжилт, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн харилцаа хийгээд муж бүрийн байршил, газарзүйн онцлог, тэдгээр нь АНУ-ын эдийн засагт хэрхэн нөлөөлж байдаг талаар авч үзнэ