Хөрс судлалын ШУ-ны онолын, хээрийн, лабораторийн судалгааны онол, арга зүй

SOIL601 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Хөрс Судлалын ШУ-ны онолын, хээрийн, лабораторийн судалгааны онол, арга зүй” хичээлийн зорилго нь “Хөрс Судлал”-ын ШУ-ны онолын шинэ дэвшилтэт ойлголт, ухагдахууны талаарх ахисан түвшиний мэдлэгийг эзэмших, судалгааны орчин үеийн арга, техникүүдээс суралцахад оршино. “Хөрс Судлалын ШУ-ны онолын, хээрийн, лабораторийн судалгааны онол, арга зүй” хичээлээр олсон мэдлэг нь Геоморфологи, Геохими, Хурдас Судлал гэх зэрэг Байгалийн Газарзүйн бусад дэд салбаруудаар бие даан судалгаа явуулахад Хөрс судлалын онолын болон хээрийн судалгааны, лабораторийн задлан шинжилгээний аргуудыг хэрэглэх бүрэн мэдлэг, чадварыг эзэмших ач холбогдолтой.

Товч агуулга

“Хөрс Судлалын ШУ-ны онолын, хээрийн, лабораторийн судалгааны онол, арга зүй” хичээлийн агуулга нь онолын шинэ дэвшилтэт ухагдахуунууд, хээрийн судалгааны ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, лабораторийн задлан шинжилгээний арга, аргачлалууд, судалгааны үр дүнгийн боловсруулалт, дүн шинжилгээ хийх орчин үеийн арга, техникүүд болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.