Хууль зүйн анализ, судалгаа, бичлэг

JURI701 / Доктор

Багц цаг: 3

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хуульч хүнд эзэмшвэл зохих хууль зүйн анализ, хууль зүйн судалгаа, хууль зүйн бичлэг хийх суурь чадваруудыг эзэмшүүлэхэд тус хичээлийн гол зорилго оршино. Энэ хичээл нь хууль зүйн үндэслэгээ гаргах, хууль зүйн судалгаа хийх, тодорхой, ойлгомжтой бичих, үүнийгээ амаар илэрхийлэх чадварыг оюутанд эзэмшүүлэхэд зориулагдсан. Мөн, оюутан хууль зүйн тулгамдсан асуудлыг задлан шинжлэх, дүгнэх, судлах арга зүйг эзэмшиж, судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, бичих ур чадвар, дадалтай болно. Гол гол бичгийн ажлууд (гэрийн даалгаврууд) дээр оюутан багшаас шүүмж, зөвлөмж авах боломжтой. Шүүмж хийх, зөвлөгөө авах, дахин бичих явцад оюутан анализ хийх, бусдыг итгүүлэн үнэмшүүлэх үндсэн чадваруудаа хөгжүүлж, бие даан хэрэгжүүлэхэд бэлэн болно. Хуульчид шаардлагатай эдгээр чадварууд нь оюутнууд сургуулиа төгсөөд эрдэм шинжилгээний хүрээнд болон хууль зүйн практикт амжилттай ажиллахад тусална.

Товч агуулга

Энэ хичээлээр оюутан хууль зүйн эх сурвалж, түүний төрөл (анхдагч болон хоёрдогч эх сурвалж), хууль зүйн эх сурвалжийг судалгаа ба тайлбар, хууль зүйн үндэслэгээ, хууль зүйн бичлэгийн гурван төрөл (объектив, үнэмшүүлэх болон сэргийлэх), эдгээрийн мөн чанар, тус бүрийн бичих аргачлал, дахин бичилт, бичлэгийн хэв маяг, хууль зүйн судалгаан дахь судалгааны аргын хэрэглээ, эрдэм шинжилгээний өгүүлэл болон шүүхийн шийдвэрийн критик анализ, эрдэм шинжилгээний өгүүлэл, түүнд тавигдах агуулгын болон хэлбэрийн шаардлага, өгүүлэл бичих процесс, судалгааны үр дүнгээр илтгэл тавихад анхаарах зүйлстэй танилцана.