Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага

FINN326 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болох төсвийн зарлага санхүүжилтын бодлого нь улсын төсвийн хөрөнгө оруулалт болон худалдан авалтын хэмжээ, засгийн газрын зарлагын удирдлагыг дээшлүүлснээр нийт эдийн засгийн эрэлтэд нөлөөлөх бодлого юм. Иймд засгийн газрын худалдан авах ажиллагааны чиглэлээр зохистой мэдлэг, бодит ур чадвар олгох шаардлага зүй ёсоор урган гарч байна. Санхүүгийн мэргэжлээр суралцагч оюутнуудад засгийн газрын худалдан авах үйл ажиллагааг эдийн засгийн үр ашигтай, хэмнэлттэй хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй, цогц онолын мэдлэг олгоход оршино.

Товч агуулга

Төрийн санхүүгийн зарлагын удирдлагыг сайжруулах ялангуяа засгийн газрын байгууллагуудын худалдан авалтыг үр ашигтай, хэмнэлттэй явуулахтай холбоотой гэрээний удирдлагыг хэрхэн оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг судална. Өөрөөр хэлбэл засгийн газрын худалдан авах ажиллагааны онолын үндэс, дотоодын болон олон улсын эрх зүйн орчин, баримт бичгүүд, удирдлага зохин байгуулалт, худалдан авах ажиллагааг явуулахад баримтлах зарчим, арга, үе шат, үнэлгээний хорооны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, тендерийн баримт бичиг боловсруулах арга техник, гэрээний төрлүүд болон инкотермсийн нөхцлүүдийг нарийвчлан судална.