Хэлэхүйн чадваруудыг эзэмшүүлэх арга зүй

FLED707 / Магистр

Багц цаг: 2

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Дэлхийн болон дотоодын гадаад хэлний сургалтанд хэлэхүйн үндсэн чадварууд болох сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх аргазүйн талаар баримталж буй гол үзэл баримтлалууд, хэрэглэгдэж буй аргуудын мэдлэг, чадвар эзэмшүүлнэ.

Товч агуулга

Хэлэхүйн чадваруудыг хөгжүүлэх аргазүйн түүхэн хөгжил, онолын үзэл баримтлалууд, уламжлалт арга ба шинэлэг хандлага, хэлэхүйн чадваруудыг бүрдүүлэх чадварууд, зарчмууд, сонсох, ярих, унших, бичих чадварыг хөгжүүлэх аргазүйн мэдлэг чадварыг эзэмшүүлнэ. Түүнчлэн дотоодод хийгдсэн хэлэхүйн чадваруудыг хөгжүүлэх аргазүйн судалгаатай танилцаж, олон улсын гадаад хэлний стандартад /CEFR, JF/ хэлэхүйн чадваруудыг хэрхэн авч үзэж буй талаар авч үзнэ.