Гаалийн удирдлага

COMR331 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Гадаад худалдаа, гаалийн удирдлага”-ын чиглэлээр суралцаж буй оюутнуудад даяаршсан сүлжээт гаалийн сүлжээ нь олон улсын худалдааны шинэ орон зайд гаалийнменежментийн онол, практикийн асуудлыг судалж, гаалийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэл, хөгжлийн чиг хандлага, стратеги бодлого, зохион байгуулалт, гадаад дотоод орчны өөрчлөлт, гадаад худалдааг хөнгөвчлөхөд, гаалийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх арга зам, гаальчдын үүрэг оролцоо, гаалийн хяналтын технологи, XXI зууны гаалийн хөгжлийн цогц асуудлуудын талаар мэдлэг эзэмшүүлэхэд оршино. Монгол Улсын гаалийн байгууллагаүйл ажиллагааныхаа үндсэн зорилтын хүрээнд эх орныхоо эдийн засгийн болон үндэсний аюулгүй байдлыг ханган, гадаад худалдааг хөнгөвчлөн ажиллахад Дэлхийн гаалийн байгууллага /ДГБ гэх/-ын гишүүний хувьд олон улсын стандарт, зорилтуудыг хэрэгжүүлэх, гадаад орнууд болон тэдгээрийн гаалийн байгууллагуудтай “Хилийн зурвасаар зааглагдаж, гаалийн үйлчилгээгээр холбогдоно” гэсэн зарчмаар ажиллах шаардлага, арга зүй, ач холбогдлын талаархи цогц мэдлэг, мэдээллийг сургалтаар дамжуулан олгоход оршино.

Товч агуулга

Хичээлийн агуулгын хүрээнд гаалийн байгууллагын менежментийн зорилго, функц онол арга зүйн асуудлууд, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын элементүүд, санхүү, техник технологийн нөөц ашиглалт, стратегийн болон гадаад дотоод орчны өөрчлөлтийн менежмент, нөлөөлөх хүчин зүйлсүүд, гаалийн үйлчилгээ, гаалийн хяналтын техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн зохистой бодлогын асуудлыг цогцоор нь судална. Гаалийн байгууллага үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалж, гадаад худалдааны гинжин сүлжээг аюулгүй байлгах, хөнгөвчлөхөд үйл ажиллагаа, гаалийн хяналтын концепци, арга технологийн шинэчлэл хийх шаардлага, арга зам, бүх түвшний автоматжуулалт, хил хяналтын болон бизнесийн байгууллага, хөрш зэргэлдээ болон гадаад орны гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэл, олон улсын конвенциуд болон ДГБ-ын бодлогын зорилтууд, баримт бичиг, стандартын хэрэгжүүлэх ач холбогдол, арга технологи, хэрэгжилтийн талаар онолын болон практик үйл ажиллагаатай холбон судална. Гаалийн байгууллагын хүний нөөцийн зохистой удирдлагын чиглэлээрхи цогц асуудлууд, гаалийн ажилтнуудын ариун шудрага байдал, мэргэшсэн байх шаардлага, ДГБ-ын Арушагийн тунхаглалын ач холбогдол, сахилга, хариуцлага, ёс зүйн асуудлууд, үйлчилгээний стандартын талаархи асуудлыг судлана. Мөн ГУБ-ын хандлага, албаны ёс зүйн цогц асуудлууд, гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллага болон ГУБ-д тавигдаж буй шаардлага, хөдөлмөрийн нөхцөл, эрүүл орчин, баг бүрдүүлэх зорилго, хүний нөөцийн төлөвлөлт, шалгаруулалт, гаалийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, гаалийн бүрдүүлэлтэд зарцуулж буй цагийг багасгах зарчим арга зүй, /Time release study/, цаг төлөвлөлт, цагийн менежментийн арга зүйн талаар судална.