Япон хэлний хэлмэрчлэхүй

JAPN404 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: 6 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэлмэрчлэхүйн талаар ерөнхий мэдлэг олгох, дагаж унших, давтаж хэлэх, сонссон агуулгыг өөрийн үгээр ярих зэрэг дасгал хийх замаар богино хугацааны ой тогтоолтыг сайжруулах, хэлмэрчлэхүйн гол чадвар болох сонсож ойлгох, нэгтгэн дүгнэх, эргэж буулгах дадлыг хөгжүүлэх зорилготой.

Товч агуулга

Япон хэлээр сонсож ойлгох, тогтоох, буулгах, тэмдэглэл хөтлөх зэрэг хэлмэрчлэх анхан шатны онол, дадлагыг хийх бөгөөд мэндчилгээний олон хэлбэрээс эхлэн мэдээ, нэвтрүүлэг, тайлбар, энгийн эх бичвэр, яриа хэлэлцээ зэргийг ашиглан улс төр, эдийн засаг, нийгэм, соёл гэх мэт сэдвээр япон-монгол, монгол-япон руу хэлмэрчлэх дэс дарааллаар явагдана.