Японы соёл урлаг

JAPN406 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Япон арал дээр хүн очиж суурьшсанаас хойш өнөөг хүртэлх түүхэн цаг хугацаанд бий болгож хөгжүүлж ирсэн биет болоод биет бус соёл хийгээд урлагийн талаар ерөнхий мэдлэг олгоно. Энэ хичээлийг үзсэнээр цаашид япон судлалаар мэргэшихэд дөхөмтэй болно.

Товч агуулга

Япончуудын соёл урлагийн түүхийг баримт,сурвалж бичиг, дурсгалд тулгуурлан судлана. Үе үеийн ахуйн соёл ба оюуны соёлын ялгаа, уламжлал, өөрчлөлтийг мэдэж, түүнээс салаалан гарсан урлагийн уг гарвалын мөн чанартай танилцана. Тэрчлэн шинэ үеийн соёл, урлаг болон Японы соёлын экспортын тухай ойлголттой болно.