Видео шахалт, кодек

ICSI323 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь оюутнуудад зураг болон бичлэгийн хэмжээг хэрхэн чанарын алдагдалгүй болон алдагдалтай багасгах арга зүйн талаарх ойлголтыг өгөх бөгөөд түүнтэй холбоотой арга техникүүдийг мэдэж, түүний математикийн үндсүүдтэй танилцана.

Товч агуулга

Хичээлийг судалснаар төрөл бүрийн медиа өгөгдлийг шахах сонгодог болон орчин үеийн техник, алгоритмуудын мэдлэгтэй болно. Мөн мэдээллийн алдагдалгүй болон алдагдалтай шахах аргуудыг зураг болон видео мэдээлэл дээр шахалтын алгоритмуудаар туршина.