Олон улсын харилцаан дахь соёл иргэншлийн асуудал

INRE409 / Бакалавр

Багц цаг: 3

Олон улсын харилцааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Олон улсын харилцаанд оролцож буй соёл иргэншлүүдийн түүх, тэдгээрийн онцлог, итгэл үнэмшил үнэт зүйлсийг судлахад оршино. Эдгээр зүйлсийг мэдсэнээр дэлхий дахь соёл иргэншлүүдийн хоорондын ижил төстэй болон ялгаатай талуудыг ойлгож, даяаршиж буй өнөө үед янз бүрийн соёл, сэтгэхүй, үнэт зүйлс бүхий хүмүүстэй хэрхэн харьцахаас эхлүүлээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаанд гардаг зөрчилдөөний уг суурийг мэдэхэд оршино. Дэлхийн түүхэнд соёл иргэншил хоорондоо мөргөлдөх явдал түгээмэл байгаа өнөө үед ч энэ асуудал тулгамдсан хэвээр байгаа. Энэ үүднээс соёл иргэншлүүд ямар шалтгаанаар хоорондоо зөрчилддөг болон ийм зөрчлийг шийдвэрлэх арга зам байгаа эсэхэд дүн шилжилгээ хийх нь чухал болоод байгаа. Даяарчилалын үед олон соёл иргэншлүүд хоорондоо хүссэн хүсээгүй харилцаанд орж байгаа ба эдгээрийн харилцаа дэлхий дахины цаашдын хөгжил олон улсын харилцааны чиг хандлагад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

Товч агуулга

Дэлхий дахь соёл иргэншлүүд хаанаас хэрхэн үүссэн, тэдгээрийн тархалтын түүх, соёл иргэншлүүд том ертөнц гэдэг утгаараа тэдгээрийн хоорондын харилцаа. Өрнөдийн соёл иргэншил, түүний үүсэл хөгжил Грек, Ром, Византи, загалмайтны аян дайн, Үнэн алдартны Орос болон славын бусад улсууд, Шинэ ертөнц болох АНУ, Арабын түүх, Исламын тархалт, түүний түүх, Исламын үндсэн урсгалуудын тархалт, Энэтхэгийн түүх, хиндуизмын тархалт, буддизм, зэн буддизмын тархалт, дорнын соёл иргэншлийн үүсэл хөгжил, тархалт, нүүдэлчдийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, тархалт, Өрнө Дорны харилцааны асуудал, Өрнө болон Исламын ертөнцийн хоорондын харилцааны асуудал, даяарчилал дахь соёл иргэншлийн асуудал, соёл иргэншлүүдийн хоорондын харилцаан, зөрчил, мөргөлдөөн, С.Хантингтоны үзэж байгаагаар дэлхийн соёл иргэншлүүдийг хэрхэн ангилах болон өнөөгийн олон улсын харилцаанд соёл иргэншлүүдийн асуудал гол нөлөө үзүүлж байгаа асуудал.