Герман хэлний үгийн сан судлал

GERM323 / Бакалавр

Багц цаг: 3

Европ судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Үгийн сан судлал салбар шинжлэх ухаан болох, герман хэлний үгийн сангийн бүтэц, үг бүтэх ёс, үгийн сан баяжих арга зам, тользүйн асуудлыг онолын талаас системтэй үзэж судлан семинарын хичээлээр хэлэлцэн бататгах, мэдлэгийг хэлзүй, яриа-бичгийн хэл, орчуулгын дадлагын хүрээнд зөв зохистой хэрэглэж хэвших. Зорилт: Сурах бичиг болон бие даах ажлын сэдвийн хүрээнд агуулгыг системтэй үзэж судлуулах, танхимийн, танхимийн бус сургалтаар олж авсан мэдлэгийг дасгал ажил, бие даах ажлын хүрээнд ганцаарчилсан хийгээд багаар ажиллах хэлбэрээр дадлагажуулан бататгаж, хэрэглэх чадвар эзэмшүүлэх.

Товч агуулга

Герман хэлний үг бүтэх аргууд, хэвшмэл хэллэг, өвөрмөц хэлц, зүйрлэл, төлөөлөл, төлөөлүүллийн асуудлыг нэг бүрчлэн нарийвчлан авч үзэж судлах. Эзэмших мэдлэг, чадвар, дадал: Герман хэлний үг бүтэх ёс, үгийн сан баяжих арга замын тухай онолын өргөн мэдлэг эзэмшиж, мэдлэгээ яриа бичгийн хэлнээ, орчуулгын дадлага, хэлзүйн хичээлд зөв ашиглах чадвар суун хичээлийн агуулгад дурдсан сэдвээр бие даасан нарийвчилсан судалгааг, тухайлбал, ангийн болон төгсөлтийн ажил хийх чадвар эзэмшинэ. Үнэлгээ: О1-30 оноо Хичээлийн ирц О2-25 оноо Гэрийн даалгавар, хичээлд оролцсон идэвх, төсөл, сэдэвт ажлын үнэлгээ, явцын шалгалт О3- 45 оноо Шалгалтын үнэлгээ