Турк хэлний бичгийн хэл

TURK309 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Орчин цагийн турк хэлний үгийн бүтэц, ялангуяа нэр үг болоод үйл үгийн үндсэн хувилалуудын утга, үүргийг ялган ойлгож өгүүлбэрт зөв зохистой хэрэглэхийн зэрэгцээ хэлзүйн найруулгын алдаагүй бичиж, орчуулах чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд зөв бичих зүй, түүний дүрэм, журмууд, үг зүйн судлах зүйл, бүтээврийн үндсэн шинж, орчин цагийн турк хэлний бүтээврийн ангилал, үүрэг, байр, хувилбар зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Турк хэлний үгзүйн байгуулалтын талаархи цогц мэдлэгийг үзнэ. Жинхэнэ нэр болоод үйл үгийн бүрэн хувилалыг үзэж тэдгээрийн ангилал тус бүрийг тухайлан судална. Турк хэлний үйл үгийн нийлмэл цагийн хэлбэрүүд, цаг хугацаа заасан гишүүн өгүүлбэр холбох холбоос үгийн хэрэглээ, үйл үгийн “эхлэх, үргэлжлэх, төгсөх” байдлын утгыг илрүүлэх арга хэрэглүүр, үйлийн “чадах, амжих” баймж утга илрүүлэх арга хэрэглүүр, үг бүтээх дагаварууд зэргийг үзнэ. Үгзүйн төвшинд зөв найруулан бичих арга зүйг эзэмшүүлнэ. Орчин цагийн турк хэлний зөв бичих зүй хийгээд үгийн бүтэцийн үндсэн ойлголттой болж бүрэн хэлбэржсэн аливаа үгсийг бүтээвэр зүйн үүднээс зөв задлан тодорхойлж, цаашлаад бүтээврийн олон утгыг ярих бичих хэрэглээнд оновчтой ашиглах бичгийн дүрмийг үзэж судална.