Математикийн санхүү дэх хэрэглээ

MATH424 / Бакалавр

Багц цаг: 3

Математикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээл нь оюутнууд өмнө судалсан нэг болон олон хувьсагчийн функцийн онол, магадлал, статистик, дифференциал тэгшитгэл хичээлээр эзэмшсэн онолын ойлголтуудаа санхүүгийн салбарт хэрхэн ашиглахыг сургах зорилготой. Уг хичээлээр оюутнууд Блэк-Шүүлсийн тэгшитгэл зэрэг санхүүгийн математикийн суурь ойлголтууд, опц зэрэг санхүүгийн үүсмэл хэрэглүүрүүдтэй танилцаж, санхүүгийн зарим загваруудын математик илэрхийлэл, математик утгыг дэлгэрэнгүй судалснаар төгсөгчдийн ажлын байрны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Товч агуулга

Санхүүгийн үүсмэл хэрэглүүр, опц, бонд, дивиденд, санхүүгийн зах зээлийн математик загвар, үр ашигтай зах зээлийн таамаглал, Броуны хөдөлгөөн, Итогийн лемм, лог-нормал тархалт, Блэк-Шүүлсийн тэгшитгэл, тэгшитгэлийн шийд, математик шинжилгээ, Америк опцын математик шинжилгээ, Блэк-Шүүлсийн тэгшитгэлийн тооцон бодох аргууд