Манж сурвалж судлал

MONG701 / Доктор

Багц цаг: 3

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Манж үсгийн бичмэл болон бар хэвлэл, гүймэг болон таталган бичиг, тулгарын үсэг бүхий аливаа дурсгалыг уншин ашиглах, түүнд эх бичгийн судалгаа хийх арга дадлагад суралцуулах, манж утга зохиолын ерөнхий төлөв байдлын талаар зайлшгүй тойм мэдлэг эзэмшүүлэх, Манж хэлээрх сурвалжийг уншиж ухаарах, зөв орчуулах, манж эхийн төрөл, зүйлийг оновчтой зөв тодорхойлох, үг хэллэгийг зөв орчуулах дадлагыг нэмэгдүүлэх зорилготой. Өнөө бидэнд хадгалагдан үлдсэн манж монголын түүх, соёл, хэл, шашин, хууль цаазтай холбоотой олон зүйл эх сурвалжуудыг харьцуулан үзэж судалгааны эргэлтэд оруулах чадвартай болно.

Товч агуулга

 Манж хэлний үүсэл хөгжил хийгээд манж бичгийн хэлэн дэх монголчуудын бичгийн соёлын нөлөө тусгал  Манж нарын өөрсдийн туурвисан утга зохиолын зүйл, тэдгээрийн ангилал, голлох бүтээл туурвилууд, судлагдсан байдал  Манж хэлээрх орчуулгын зохиолууд  Манж угсаатны аман зохиолын уламжлал  Монголчуудын манжаар бичсэн утга зохиолын зүйлүүд