Байгаль орчны эдийн засаг

ECON716 / Доктор

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Хичээлийн сэдвийн хүрээнд эдийн засгийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг болон энэхүү нөлөөллийг бууруулахын тулд ямар бодлогуудыг хэрэгжүүлдэг талаарх мэдлэгийг олж авна. Хичээлийг судласнаар магистрант эдийн засаг, байгаль орчны хоорондын эргэх хамаарал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээг хийх чадвар эзэмшинэ.Мөн хичээлийн гол зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжил, байгалийн нөөц баялагийн ашиглалт, нөөц баялагийн үнэлгээний талаарх үндсэн ойлголтууд дээр тулгуурлан тогвортой хөгжлийн талаарх загваруудыг шинжилнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр байгаль орчны эдийн засгийн шинжилгээнд хэрэглэгддэг үндсэн үнэлгээний болон судалгааны арга техникүүдтэй нарийвчлан танилцана. Тухайлбал, зардал үр ашгийн шинжилгээ, хедоник үнийн загвар, аялалын зардлын загвар, контингент үнийн загвар гэх мэт. Мөн байгаль орчны эдийн засаг хичээлээр байгаль орчны эдийн засгийн салбар шинжлэх ухаан үүссэн түүхэн нөхцөл, шалтгаан болон байгаль орчин эдийн засаг 2-ийн хоорондын харилцан хамаарлын загварыг үзэж танилцана. Байгаль орчин, нийгэм эдийн засгийн хоорондын харилцан хамаарлын талаарх олон онолын урсгал байдаг ба энэ талаар тогтвортой хөгжил ба түүний талаарх үзэл бамтлалууд гэсэн сэдвийн доор үзэж танилцана.