Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-I

PRAC301 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эрүүгийн хууль тогтоомж хэрэглээ-1 (цаашид ЭХТХ-1 гэх) хичээлийн материаллаг хууль тогтоомжийн хэрэглээ хичээл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан тодорхой төрлийн гэмт хэргийг тохиолдолд задлан шинжилгээ хийх замаар зөв хэрэглэх, гэмт үйлдэл \эс үйлдэхүй\-г зөв зүйлчлэх, эрүүгийн хуулийг зөв хэрэглэх дадал, мэдлэг эзэмшүүлэхэд уг хичээлийн зорилго оршино. Эрүүгийн хууль тогтоомж хэрэглээ-1 (цаашид ЭХТХ-1 гэх) хичээлийн процессын хууль тогтоомжийн хэрэглээний хичээл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан үе шат болох хэрэг бүртгэх ажиллагаа болон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хууль хэрэглэхэд шаардлагатай онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшүүлэх, практик дадлага хийлгэх, тодорхой тохиолдлууд дээр хууль хэрэглэх чадварыг ахисан түвшинд эзэмшүүлэхэд оршино. Цагдаагийн албаны нийтлэг хууль тогтоомж, эрх зүйн акт, хэрэг бүртгэх ажиллагаа, түүний үндэслэл, иргэн албан тушаалтны гомдол, мэдээлэл, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, уг ажиллагаан дахь шүүхийн үйл ажиллагаа, прокурорын хяналтын үйл ажиллагааг судлана.

Товч агуулга

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ - 1” хичээл нь материаллаг болон процессийн хууль тогтоомжийн хэрэглээ гэсэн Дэд хэсгүүдээс бүрдэж, тухайн дэд хэсэг бүр тусгай хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу орно. 2. Эрүүгийн хууль тогтоомийн хэрэглээ-1 хичээлийн материаллаг хууль тогтоомжийн хэрэглээ дэд хэсгийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн талаар ойлголтыг гүнзгийрүүлэн үзэж, тэдгээрийг тодорхой тохиолдолд зөв хэрэглэх, бусад ижил төсөөтэй гэмт хэргээс болон захиргааны зөрчлөөс ялган зүйлчлэх дадалд суралцах, мэдлэг олж авахад хичээлийн зорилго чиглэгдэнэ. 3. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг тохиолдол шинжлэх замаар хуулийг зөв хэрэглэх дадлыг эзэмшүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд тусгагдсан нийтлэг зохицуулалтыг зөв хэрэглэх, гэмт хэргийн тухай ойлголт, түүний шинж онцлог, гэм буруугийн асуудал, эрүүгийн хариуцлага хүлээх хууль цаазын хийгээд эмнэл зүйн шалгуурыг зөв ойлгож хэрэглэх, гэмт хэргийн ангилал, түүний нийгмийн хор аюулын шинж чанар, төгссөн болон төгсөөгүй гэмт хэргийн талаарх ойлголт зэргийг онолын болон практикийн түвшинд ойлгож хэрэглэх мэдлэг эзэмшүүлнэ. 4. Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-1 хичээлийн хүрээнд бодлого бодох, өгөгдөл тохиолдлыг хууль зүйн үүднээс зөв задлан шинжлэх, тохиолдолд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, тайлбарлахад бодлого бодох аргачлал, дараалалд сургахад энэ хичээлийн зорилго оршино. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэглээний хүрээнд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэр гаргахад чиглэгдсэн практик үйл ажиллагаанд суралцахдаа дүрд тоглох, жүжигчилсэн тоглолт хийх, багаар ажиллах, онолын болон практик судалгаа явуулах, Монгол улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэгтэй танилцах замаар судалгаа явуулна.