Зочлох үйлчилгээний уламжлал, экологи

SMHO601 / Магистр

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Академик компетенц: Уламжлалт өвийн төрөл, ангилал, хоол, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээний уламжлал, экологийн хүчин зүйл зэрэг эко үйл ажиллагаа явуулах, өв уламжлалаа хадгалахтай холбогдсон онол, практикийн эх сурвалжууыг эрх хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ. Судалгааны компетенц: Эко үйл ажиллагааны одоогийн байдалд судалгаа, шинжилгээ хийх, өв уламжлалаа хадгалах эко хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, асуудал шийдвэрлэх зэрэг цогц чадамж эзэмшинэ. Ерөнхий компетенц: Оновчтой мэдээлэл цуглуулах, шаардлагатай эх сурвалжийг ашиглах, цагийн менежмент хийх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, бүтээлч шүүмжлэл, таамаглал дэвшүүлэх зэрэг ерөнхий чадамж эзэмшүүлнэ.

Товч агуулга

Монголоор :Уламжлалт өвийн төрөл, ангилал, хоол хүнсний хэрэглээний уламжлал, эрүүл аж төрөх уламжлалт ёс, найр, наадмын зан үйлийн дэг ёс, шашны зан үйл, ёс заншил, өв соёлын экологийн хүчин зүйл, хүний экологи, хүнсний экологи, эко аялал жуулчлал, эко зочид буудал, эко бүтээгдэхүүнийг зочлох үйлчилгээний уламжлалтай холбон судална.