Гадаад хэлний сургалтын хөтөлбөрийн онол, аргазүй

FLED701 / Доктор

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах аргазүй буюу суралцагч ямар урьтач нөхцөлийг хангаж, суралцах явцдаа юунд анхаарч, ямар хичээлийн хэрэглэхүүн ашиглах болон суралцагчийн эцсийн дүнд хүрэх түвшин, эзэмших чадварыг тодорхойлоход суралцана. Мөн багш өөрийгөө хэрхэн хөгжүүлэх хийгээд тухайн хөтөлбөрийг улам боловсронгуй аргазүйд суралцана.

Товч агуулга

Энэ хичээлээр сургалтын болон судлагдахууны хөтөлбөр боловсруулах үндсэн таван махбодын тодорхойлолт, онцлогийн талаар мэдэж авна. Үүнд: Хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдлын судалгаа; хөтөлбөрийн зорилго, зорилт төлөвлөх аргазүй; сургалтын арга технологи, сургах, сурах орчинг бүрдүүлэх; хичээлийн хэрэглэхүүн боловсруулах аргазүй; хөтөлбөрийг үнэлгээ зэрэг болно.