Биологийн идэвхит пептидийн хими

CHEM718 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь биологийн идэвхит пептидийн ангилал, бүтэц байгуулалт, организм дахь үүрэг, онцлог шинж, физик химийн шинж, байгалийн эх булаг, гарган авах арга, судлах арга, организмд архаг өвчний үед үйлчлэх механизмын тухай онолын мэдлэг олгож туршилтын арга барилыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Суралцагч биологийн идэвхит пептидийн хими хичээлээр эдгээр пептидийг үйлчилгээгээр болон гарал үүслээр хэрхэн ангилах (опойд пептид, даралт бууруулах үйлчилгээтэй пептид, эрдэстэй холбогдсон пептид, антиоксидант пептид, микробын эсрэг үйлчилгээтэй пептид, дархлаа дэмжих пептид, хавдар эсэргүүцэгч пептид), хэрэглээ, эдгээр пептидийг ялган салгах арга зүй (хандлах, концентрацижуулах, 2D электррофорез, ӨМШХ, багана хроматографийн арга), биологийн идэвхит пептид үүсэх болон үйлчлэх химизм, пептидийн бүтцийг тогтоох аргууд(хроматомасс-спектрометр, MALDI-MS г.м.), идэвхи болон бүтцийн хамаарал, биологийн идэвхит пептид үйлдвэрлэх процесс (энзимт гидролиз болон бусад)-ын талаар судлах болно.