Монголын түүх, соёлын аялал жуулчлал

ANTH705 / Доктор

Багц цаг: 3

Антропологи, археологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл нь докторант, магистрантуудад соёлын аялал жуулчлалын талаар болон Монголын түүх, соёлын аялал жуулчлалын үүсэл, хөгжлийн талаар үндсэн мэдлэг олгох, Монголын түүх, соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хэрэглэх чадвар эзэмшүүлэх, эзэмшсэн мэдлэгээ практикт ашиглах чадвар олгох зорилготой.

Товч агуулга

Хичээлийн үндсэн агуулга нь соёлын аялал жуулчлалын үүсэл хөгжил, үндсэн ойлголтууд болон түүх, соёлыг хэрхэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож буйг угсаатны соёлыг сонирхох, түүхийн, соёлын үйл явдлын, шашны, урлагын, баяр наадмын, хотын болон хөдөөгийн соёлыг сонирхох аялалуудын жишээн дээр танилцуулна. Хичээлийн явцад өөрийн орны түүх, соёлын аялал жуулчлалын үзмэрүүд, үйл явдлуудтай танилцах аялал хийж онолын мэдлэгээ практикт хэрэглэх дадлага хийнэ.