Олон улсын хувийн эрх зүй (ахисан түвшин)

INTL613 / Магистр

Багц цаг: 3

Хувийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: 4 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Оюутанд олон улсын шинжтэй иргэн, худалдааны эрх зүйн харилцаанд хэрэглэгдэх хууль, олон улсын гэрээг сонгож тогтоох арга, журмын талаар харьцуулсан эрх зүйн мэдлэг олгох, олон улсын шинжтэй гэрээний ба гэрээний бус хэрэг маргаанд хууль зүйн дүгнэлт хийх чадвар, хууль зүйн баримт бичиг боловсруулах дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр олон улсын хувийн эрх зүйн зарчим, үндсэн асуудал, үндэсний болон олон улсын эрх зүйн эх сурвалж, олон улсын шинжтэй иргэний ба худалдааны харилцаанд хууль сонгох журам, зөрчилдөөний хэм хэмжээ, түүний бүтэц, төрөл, холболтын арга, шилжүүлэг, гадаадын хуулийг хэрэглэх нөхцөл, нийтийн дэг журам, өмнөх ба дараах асуулт, гадаадын иргэний эрх зүйн чадвар, чадамж, түүнчлэн олон улсын гэрээ, гэрээний бус үүргийн харилцаа, гэр бүл, өв залгамжлал, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын тухайн гүнзгийрүүлсэн мэдлэг, хууль сонгон хэрэглэх ур чадвар эзэмшүүлнэ.