Алтан Ордны улс ба Орос

HIST393 / Бакалавр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр Монголчууд тэртээ XIII-XV зуунд Оросын газар нутаг дээр өөрийн хаант улсыг байгуулан 238 жил оршин тогтоносон түүхийг үзэх болно. Монголын эзэнт гүрний нэгэн бүрэлдхүүн хэсэг томоохон улс бол Чингис хааны ууган хүү Зүчи болон түүний хүү Батын байгуулсан, түүхэнд “Алтан ордон” хэмээн нэрлэгдсэн, Зүүн Европын Ижил мөрний сав газар буюу Кипчакт оршин тогтносон улс агаад түүний түүхийг судлан үзсэнээр Монголчуудын дэлхийн түүхнээ эзлэх байр суурийг ойлгон суралцаж, улмаар өвөг дээдсийнхээ бүтээсэн түүхийн талаар цогц мэдлэгтэй болно. Үүнд эл хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Чингис болон түүний замгамжлагчдаас гадагш хийсэн аян дайны шалтаг юунд байв. Орос орныг хэрхэн олон жил хараандаа байлгаж, алба татвар аван оршин тогтнож байсан Алтан ордны улсын түүхэн хөгжлийг тал бүрээс нь иж бүрэн гаргаж өгөхөд тус хичээлийн агуулга чиглэнэ. Мөн эл улсын түүх судлалаар хийгдсэн ажлууд хийгээд Монголчуудын ноёрхлыг Оросын түүх билэгт хэрхэн үзсээр ирсэн хийгээд өдгөө энэ талаар Оросын эрх баригчид ямар суурийг баримтлан түүх бичлэгтээ өөрчлөлт хийх гэж байгаа асуудал тус хичээлийн агуулгад мөн багтаж байна. Хичээлийн явцад семинарын хичээлээр оюутнууд бие даан бүтээлч эрэл хайгуул хийх, эргэцүүлэн бодох замаар түүхэн үнэнийг сэргээн тогтоох оролдлогыг хийнэ. Мөн түүхэн эх сурвалжууд болон түүхэн газрын зураг дээр ажиллуулах замаар бүтээлч идэвхийг нь өрнүүлнэ.