Дорно дахины уран зохиол

LITE212 / Бакалавр

Багц цаг: 3

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Дорно дахины уран зохиол судлалын талаар тогтолцоотой мэдлэгийг эзэмшүүлэх

Товч агуулга

Дорно дахины түүх, хэл, уран зохиол , нийгэм, эдийн засаг, урлаг, шашин, гүн ухаан, эд өлгийн болон оюуны дурсгалыг судалснаар бүхэл бүтэн багц ойлголт авах юм. Дорно дахины ард түмний хэдэн мянган жилийн турш бүтээж бий болгосон агуу их утга соёлын өвийг судлах нь дорно дахины судлалын талаарх цогц мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй олж авахын зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааны цаашдын ажилд тодорхой үр дүн гарах ач холбогдолтой. Эндээс үүдэн Дорно дахин болон Өрнө дахин гэсэн хоёр соёлын харилцан шүтэлцээ, уялдаа холбоо, хөгжил хөдөлгөөн бүр цаашлаад гарал үүслийн гээд олон асуудалд хариулт авч болох юм.