Тооцон бодох математик

APMA307 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Аналитик шийд нь олдоогүй болон олоход хүндрэлтэй математикийн бодлогуудын хувьд тоон шийдийг ойролцоогоор олж амьдралд хэрэглэх нь нэн чухал. Энэхүү хичээл нь амьдрал практикт тавигддаг математикийн чухал асуудлуудын өндөр нарийвчлалтай тоон шийдийг олох арга, алгоритмыг боловсруулан компьютерт програмчилж, зүгшрүүлж сургах; тооцооны алгоритмыг онолын түвшинд нарийвчлан шинжилж, тухайн алгоритмын илүү үр ашигтай ажиллах боломжийг судлах үндсэн зорилготой юм.

Товч агуулга

:Алдааг шинжлэх, алгоритм ба түүний нийлэлт, нэг хувьсагчийн тэгшитгэлийн язгуур олох, хагаслан хуваах арга, Ньютоны арга болон түүний өргөтгөл, алгебрийн шугаман системийн тоон шийдийг олох шууд арга, шууд бус (итерацийн) арга, Якоб болон Зейдэлийн арга, урвуу матриц олох аргууд, интерполярчлах, интерполяцын олон гишүүнт, Лагранжийн олон гишүүнт, Ньютоны (Эрмитийн) олон гишүүнт, Интерполяцын куб сплайн, тоон дифференциалчлал болон интегралчлал