Хатуу биеийн электроник

ELEC708 / Доктор

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Энэ хичээлээр хагас дамжуулагч элементийн ажиллагааг атомын түвшнээс эхлэн судалж Шредингерийн тэгшитгэлийг хатуу биеийн бүсийн онол, электрон тээвэрлэлтийн бодлогод ашиглах аргуудтай танилцан хагас дамжуулагч төхөөрөмжийг загварчлах аргад суралцана. Энэ хичээлийг судалснаар дизайны tool-үүдэд ашиглагдаж буй физик процессийг ойлгож, тайлбарлах чадтартай болно.

Товч агуулга

Кристал тор, нэгж кристал үүр, Бравегийн тор, кристал торын элементүүд. Квант механикийн ойлголтууд, Шредингерийн тэгшитгэл, хялбар квант механик системүүд Төлөвийн нягт. Потенциал орон дахь электроны хөдөлгөөн, Блохын теорем. Электрон тээвэрлэлтийн загварууд. Тэнцвэрийн биш төлөв дэх цэнэг зөөгчдийн статистик. p-n шилжилт, built in хүчдэл, шилжилтийн өргөн, шууд ба урвуу хүчдэл