Жижиглэн худалдаа

COMR311 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Жижиглэн худалдааны байгууллагыг удирдан зохион байгуулах, худалдаалах барааны нэр төрөл, үйлчилгээ, үнэ үнийн бодлого, урамшуулал сурталчилгааг зохион байгуулах, борлуулалтыг төлөвлөх, түүний биелэлтэд хяналт тавих онол арга зүйд суралцуулах.

Товч агуулга

Жижиглэн худалдааны мөн чанар, ангилал, төрөл, тэдгээрийн онцлог, ялгаа, жижиглэн худалдааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, жижиглэн худалдааны байгууллагын гадаад, дотоод дизайн, барилга байгууламж, зорилтот зах зээл болон байршил, худалдааны бүсийг судлах сонгох, худалдааны иж бүрдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх гэсэн бүлэг сэдвүүдийг судална.