Физикийн хичээлийн үнэлгээ

PHED605 / Магистр

Багц цаг: 3

Физикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээлийн зорилго нь сургалтын амжилтын үнэлгээба хичээлийн үнэлгээний онол аргазүйтэй танилцаж, үнэлгээний аргыг сургалтын практикт хэрэглэх, судалгаа явуулах практик чадвар дадалтай болоход оршино.

Товч агуулга

Энэ хичээл нь сургалтын амжилтын үнэлгээний онол арга зүйн талаар танилцаж, физикийн хичээлд буулгаж хэрэглэнэ. Энд физикийн хичээлийн явцын ба эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ хийх арга зүйд суралцана. Семинарын хичээл дээр өөрийн олж авсан мэдээллээ бусадтай хуваалцаж, илтгэл тавьж хэлэлцүүлэгт оролцоно, хичээлийн тодорхой сэдвийн хувьд үнэлгээний даалгаврын багц боловсруулж туршина. Энэ хичээлээр сургалтын амжилтын үнэлгээний судалгааны даалгавар боловсруулах арга сурахад дэмжлэг болно.