Бодисын солилцооны инженерчлэл

BIOT706 / Магистр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Эсэд явагдах бодисын солилцооны процессийн эрчимийг өөрчлөх, эрчимжүүлэх замаар тодорхой бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, шинэ арга замыг эрэлхийлэх, бодисын солилцооны процессийн зохицуулгад оролцох ферментүүдийн үйл ажиллагаа, үйлчилээг зохицуулах, загварчлах асуудлуудыг энэхүү хичээлээр эзэмшинэ.

Товч агуулга

Бодисын солилцооны процесс гэдэг нь амьд эсэд явагдах химийн урвалуудын цогц нийлбэрийг хэлдэг ба энэ хүрээнд эсийн олон талын үйл ажиллагааг хамааруулан авч үздэг. Иймд энэхүү хичээлээр бодисын солилцооны инженерчлэлийн үндсэн зарчим, энэ салбар дахь сүүлийн үеийн судалгаа шинжилгээний үр дүн болон тэдгээрийг биотүлш, биобүтээгдэхүүн тухайлбал, эм биобэлдмэлийн үйлдвэрлэл, боловсруулалт зэрэгт хэрхэн ашиглаж байгааг судлана.