Цахилгаан хайгуул

GEOP350 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хайгуулын эсэргүүцлийн аргуудын тухай үндсэн мэдлэгийг эзэмшинэ. Цахилгаан хайгуулын шугамчлалын ба тандах аргуудаар хэмжилт судалгаа явуулах зохих мэдлэг дадлыг эзэмшинэ. Байгалийн орны ба албадмал туйлшралын аргуудаар судалгааявуулах зохих мэдлэгтэй болно. Цахилгаан хайгуулын хувьсах гүйдлийн аргын талаар зохих мэдлэгтэй болно.

Товч агуулга

Дэлхийн царцдасын геологийн тогтоцыг судлах болон ашигт малтмалын ордын хайгуулын зорилгоор байгалийн ба үүсмэл цахилгаан соронзон орныг судлана. Геофизикийн цахилгаан хайгуулын, хамгийн өргөн хэрэглэгддэг аргуудыг авч үзнэ. Геологийн зүсэлтэд хамрагдаж байгаа чулуулгууд цахилгаан шинж чанараар харилцан адилгүй байдгаас улбаалан тухайн орчныг цахилгаан соронзон орон нь тодорхойлж байдаг. Тухайн газар нутгийн цахилгаан соронзон орныг нь хэмжин судалснаар геологийн, хүдрийн, геологи структурын асуудлуудыг шийдвэрлэнэ.