Улс төрийн шинжлэх ухааны удиртгал II

POLI220 / Бакалавр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төрийн шинжлэх ухааны удиртгал.IIхичээлийн зорилго нь улс төрийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээний нэг бие даасан чиглэл болох улс төрийн институци байгууллага, үйл явц (улс төрийн систем, төр, улс төрийн нам, сонгууль, сонгуулийн тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагууд)-ын тухай ойлголт, мэдлэгийг оюутнуудад олгох, улс төр судлаач мэргэжлийг эзэмших үндсэн суурийг тавихын сацуу цаашид тодорхой чиглэлээр мэргэших хичээлүүдийг сонгон судлахад туслах явдал юм.

Товч агуулга

Улс төрийн систем, түүний бүрдэл, улс төрийн системийн талаарх онол, үзэл баримтлал. Улс төрийн системийн төв болох төр түүний гарал үүсэл, онолын баримтлалууд, судлаачдын үзэл онол, төрийн бүтэц, ангилал, хэлбэр, үүрэг, хэв маяг. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, хэрэгжилт, төрийн засаг ба иргэний засаг, төрд хандах орчин хандлагууд, төр нийгмийн харилцаааны асуудал. Эрх зүйт төр ба социаль төр. Нам, намын үүсэл, хөгжилт. Намын ангилал, үзэл баримтлалын ялгарал, үндсэн чиглэл, намын санхүүжилт, намын дотоод ардчилал, намын систем түүний ангилал. Орчин үеийн намын хөгжлийн хандлага, шинэ хэв маягууд. Төлөөллийн ардчилал ба улс төрийн нам. Сонирхолын бүлэг гэж юу вэ? Сонирхолын бүлэг яагаад улс төрийн намаас ялгаатай байдаг вэ? Засгийн газар яаж ашиг сонирхолыг нэгтгэдэг вэ? Сонирхлын бүлэг, хөдөлгөөнүүд, тэдгээрийн үйл ажиллагаа, хувьсал, харилцан хамаарал, эрх зүйн зохицуулалт. Монгол дахь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, төлөвшилт Улс төрийн оролцоо, түүний төрлүүд, сонгууль улс төрийн оролцооны нэг төрөл болох нь. Яагаад хүмүүс саналаа өгдөг вэ? Хэн, яаж санал өгдөг вэ? Даунсын рациолноль сонголтын онол ба бихевиораль болон сэтгэл зүйн хандлагууд. Сонгууль, сонгуулийн систем ангилал, эерэг, сөрөг талууд. Улс төрийн соёл гэж юу вэ? Улс төрийн соёлын төлөвшилт, ангилал. Улс төрийн соёл ба хөгжил. Олон нийтийн санал бодол хийгээд нийгмийн давхраажилт, ялгаатай байдлууд түүнд нөлөөлөгч хүчин зүйлс (нийгмийн статус, боловсрол, нас, хүйс, шашин, угсаатны бүлгүүд), олон нийтийн санал бодлын судалгаа. Монголын сонгогчдын үйл байдал түүнд гарч буй өөрчлөлтүүд. Улс төрийн коммуникаци. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба улс төрийн үйл ажиллагаа. Хэвлэл мэдээлэл ба засгийн газар. Улс төрийн мөргөлдөөн, уг сурвалжууд, мөн чанар, төрөл. Терроризм түүнтэй тэмцэх арга хэлбэрүүд. Мөргөлдөөн ба зөвшилцөл. Олон улсын харилцаа. Үндэсний сонирхол хийгээд хүчний бодлого. Олон улсын харилцааны онолын чиглэлүүд.