Компьютерийн сүлжээний програмчлал

ICSI481 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Сүлжээ ашиглаагүй програм хангамж ховор болсон орчин үед програмист бүр сүлжээнд ажилладаг системийг хөгжүүлэх чадвартай байх ёстой. Иймд, энэ хичээлийн зорилго нь оюутнуудад сүлжээний системийн төрлүүд болон технологүүдийг танилцуулах, улмаар тэдгээрийг програмчлах чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Сүлжээнд ажилладаг програм хангамжийн төрлүүд болон тэдгээрийг ямар технологууд ашиглан хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар дэлгэрэнгүй судална. Үүнд, сүлжээний суурь ойлголтууд, Жава хэлэнд сүлжээний програм хөгжүүлэд ашиглагддаг суурь ангиуд, сүлжээний програмчлалд зориулсан ангиуд, TCP болон UDP протоколууд дээрхи програмчлал, клиент-сервер сүлжээний системийн програмчлал, блок хийдэггүй сервер болон түүний програмчлал, системд зориулсан протокол зохиох, сүлжээний олон цэгийн дамжуулалт, түүний програмчлал, криптограф болон нууцлал хамгаалалтын суурь ойлголтууд, сүлжээний системийн нууцлал хамгаалалт, түүний шийдлүүд, Жава хэл ашиглан сүлжээний системийн нууцлал хамгаалалтыг шийдвэрлэх, болон тархмал объектын систем, түүний програмчлал гэх мэт орно.