Үйлдвэрлэлийн дадлага

INTE401 / Бакалавр

Багц цаг: 3

Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

Улирал харгалзахгүй

Лекц: -

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү удирдамжийг МУИС-ийн захирлын 2011 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 700 тоот тушаалаар батлагдсан “МУИС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ыг үндэслэн ОУХНУС-ийн ОУХТэнхимээс боловсруулав. “Олон улсын харилцааны” мэргэжлийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр тусгагдсан, сургалтын технологийн дагуу хийвэл зохих дадлагыг зохион байгуулахад энэхүү удирдамжийг мөрдөнө. “МУИС-ийн оюутны дадлагын ерөнхий журам”-ын дагуу оюутны тэнхимд эзэмшсэн онолын мэдлэг, чадварыг практик мэдлэг, чадвар, дадлаар баяжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага дээр зохион байгуулах дадлагыг үйлдвэрлэлийн дадлага гэнэ. Дадлагын зорилго: Дадлагыг төрийн яамд, тусгай газрууд, банк, санхүү, олон улсын байгууллагууд, тэдгээрийн суурин төлөөлөгчийн газрууд, Монгол дахь гадаадын Элчин сайдын яамд, хувийн хэвшлийн компани, үйлдвэр, аж ахуйн газрууд, түүнчлэн дээрх чиглэлийн газруудад хилийн чанадад хийж танхимд үзэж эзэмшсэн мэдлэгээ бататгаж, практикт хэрэглэх чадварыг эзэмшихэд чиглэнэ. Энэхүү дадлагыг МУИС-ийн ОУХНУС-ийн сургалтын төлөвлөгөөний дагуу олон улсын харилцааны бакалаврын өдрийн ангийн оюутнууд VII улиралд 6 долоо хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Нийт 144 цагийн үйлдвэрлэлийн дадлагыг мэргэшүүлэх хичээлийн агуулгаар тооцох 3 багц цаг байна.

Товч агуулга

Гурав. Дадлагын удирдагчийн эрх, үүрэг Дадлагын удирдагч гэж тэнхимээс дадлага удирдахаар томилогдсон багш- цаашид /Дадлага удирдагч багш/, Дадлага хийх газарт шууд удирдах мэргэжилтэнг цаашид /Дадлага удирдах мэргэжилтэн/ гэнэ. Дадлага удирдагч нар дараахи эрхийг эдэлж үүрэг хүлээнэ. 3.1. Тэнхимээс оюутны дадлага удирдагч багшийн эрх, үүрэг - Дадлагад гарахын өмнө оюутны дадлага удирдах багш нарыг тэнхимээс томилно (нэг газар дадлага хийж байгаа оюутнуудыг нэг багш удирдана). - Дадлага удирдагч багш энэхүү удирдамжинд заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах бүх талын боломжоор хангагдсан түшиц газрыг сонгоход оюутанд зөвлөж тусална. - Оюутнуудад дадлага хийх газар тодорхой болсон тохиолдолд нэгдсэн журмаар ОУХНУС-ийн захирлын тушаал гаргуулна. - Дадлага удирдагч багш дадлага хийх гэрээт газартай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр оюутны дадлагыг эхлүүлнэ. - Дадлага удирдагч багш дадлага хийх оюутны дадлагын дэлгэрэнгүй төлөвлөгөөг батална. - Дадлага удирдагч багш дадлага удирдах мэргэжилтэнтэй холбоотой ажиллаж оюутны дадлагын явцын талаар мэдээлэл авч байна. - Дадлага удирдагч багш оюутнуудын дадлагын явцтай 1-2 удаа танилцаж зөвлөгөө өгнө. - Дадлага удирдагч багш дадлагын явцад хяналт тавьж ажиллана. - Оюутны дадлагын хичээлд энэхүү удирдамжид заасны дагуу үнэлгээ өгнө. 3.2. Дадлага удирдагч мэргэжилтний эрх, үүрэг - Оюутны дадлага удирдагч мэргэжилтэн дадлага удирдах тушаалыг байгууллагынхаа удирдлагаар гаргуулах үүрэгтэй. - Дадлага хийж буй оюутныг дадлага хийх хугацаанд мэргэжлийн удирдлагаар хангана. - Оюутанд байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх дотоод дүрэм журмыг нэн тэргүүнд танилцуулах үүргийг хүлээнэ. - Дадлага удирдагч багшийн баталсан оюутны дадлагын дэлгэрэнгүй төлөвлөгөөний дагуу дадлагыг эхлүүлнэ. - Дадлага хийж байгаа оюутан бусад ажилтнуудын адил ажлын цагийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлж байх асуудлыг зохион байгуулна. - Дадлага удирдах мэргэжилтэн дадлага удирдагч багштай холбоотой ажиллаж оюутны дадлагын явцын талаар мэдээлж байна. - Дадлага хийж буй оюутан байгууллагын дотоод журам зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд дадлагын удирдагч багшид заавал мэдэгдэнэ. - Дадлага удирдагч мэргэжилтэн тухайн оюутан дадлага хийх журам болон байгууллагын дотоод журам ноцтойгоор зөрчсөн тохиолдолд байгууллагынхаа удирдлагад танилцуулан, тухайн оюутны дадлагыг зогсоох эрхтэй. - Дадлага хийж буй оюутны дадлагын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх эрхтэй. Дөрөв. Оюутны эрх, үүрэг 4.1 Оюутан энэхүү удирдамжинд заагдсан зүйлийг бүрэн хэмжээгээр үзэж танилцах бүх талын боломжоор хангагдсан түшиц газрыг удирдагч багштайгаа зөвлөн сонгоно. 4.2 Дадлага хийх газраа сонгосноор ОУХНУС-ийн сургуулийн захирлаар батлагдсан тушаалыг удирдагч багшийн удирдлагаар гаргуулсан байна. 4.3 Зайлшгүй болон хүндэтгэх шалтгаангүйгээр дадлага хийх анхны хуваарьт газрыг өөрчлөхгүй байх нь зүйтэй. 4.4 Дадлага хийх хуваарьт газар өөрчлөх зайлшгүй тохиолдолд ОУХНУС-ийн сургуулийн захирлаар батлагдсан тушаалд нэмэлт өөрчлөлтийг удирдагч багшийн удирдлагаар гаргуулсан байна. 4.5 Оюутан хуваарьт газраа очмогц байгууллагын дарга /захирал/-аар дадлагын удирдагч мэргэжилтнийг томилсон тушаал гаргуулна. 4.6 Дадлагын удирдамжийг үндэслэн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргаж дадлагын удирдагчаар батлуулна. 4.7 Оюутан дадлагыг чанарын өндөр түвшинд хариуцлагатай гүйцэтгэнэ. 4.8 Оюутан ёс суртахууны өндөр түвшинд тухайн байгууллагын дотоод журмыг хатуу сахиж, байгууллагын ажилтнуудтай харилцахдаа эелдэг, соёлч байдлыг эрхэмлэнэ. 4.9 Оюутан энэхүү удирдамжинд заагдсан зүйлийг баримт, материалтай танилцахдаа мэргэжлийн удирдагчийн болон эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байвал зохино. 4.10 Оюутан байгууллагын мэдээллийн нууцыг задруулахгүй байж, дадлагатай холбоотойгоор судалж байгаа бүх төрлийн баримтыг цэвэр нямбай судална. 4.11 Дадлага хийж байгаа байгууллагадаа бусад ажилтнуудын адил ажлын цагийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлнэ