Биомакромолекулын физик

BIOP700 / Доктор

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уураг, нуклейн хүчил, липид зэрэг биомолекулын бүтэц, үйл ажиллагааны физик үндэс, биомакромолекулын бүтэц-үүргийн харилцан уялдаа холбоо, биологийн эсийн орчин дахь молекул хоорондын харилцан үйлчлэлийн физик онолыг судалж, ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, мэдээллийн бусад хэрэглэлийг ашиглан бие даан судлах, судалгааны ажилдаа хэрэглэх чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол нь магистрант докторант оюутан биомолекулын структур, түүний үйл ажиллагааны физик үндсийн онол, түүнийг хэрэглэх чадварыг эзэмшсэнээр эсийн түвшинд явагдах биологийн зохицуулгат үзэгдэл процесс хийгээд бүх түвшний биологийн системийг судлах онолын мэдлэг, чадвар эзэмшсэн байхад оршино.

Товч агуулга

Биомолекулын структур: Биомолекулын анхдагч нэгдлүүд. Эфирийн холбоо. Химийн холбоос, тэдгээрийн чиглэл. Сул харилцан үйлчлэл: Ионы харилцан үйлчлэл, Ковалент холбоо, Чөлөөт радикалууд, Ван-дер-Ваальсын холбоо, Устөрөгчийн холбоо ба гидрофоб харилцан үйлчлэл. Липид ба плисахарууд. Усан орчин дахь амфифил молекул. Уургийн бүтэц: полипептид гинж, уургийн бүтцүүд, уургийн фолдинг. Уураг орчны харилцан үйлчлэл. Нуклейн хүчлийн бүтэц. ДНК-ийн мэдээлэл уургийн синтезийн механизм. Биомолекулын динамик: Биомолекулын диффузи. Хэлбэлзэл ба конформацийн шилжилт. Урвалын хурдны магадлалын онол. Уургийн конформаци, кооператив шилжилт. Уургийн структурыг таамаглах болон уургийн структурын загвар зохиох. Уургийн үйл ажиллагааны физик үндэс.