Боловсролын философи

PHIL424 / Бакалавр

Багц цаг: 3

Философи, шашин судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Боловсролын философи хичээл нь боловсрол, түүний зорилго, мөн чанар, бүтэц, үүрэг, боловсролын үнэ цэнэ, боловсролын философийн уламжлалт ба орчин үеийн гол үзэл баримтлалууд, үндсэн ойлголтуудтай танилцан, тодорхой цэгцтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой юм. Мөн боловсрол гэж юу болох, боловсролтой хүн гэж хэн бэ, орчин үед ямар мэдлэг хамгийн их хэрэгцээтэй вэ? хувь хүн хэрхэн, яаж үр дүнтэй суралцах вэ? боловсролын чанар, үр дүнг дээшлүүлэх арга зам, өнөөгийн нийгэм дэх боловсролын шинэчлэлийн онол-практикийн асуудлыг судална. Энэхүү хичээлээр боловсрол бол хүний оршихуйн нэг чухал үнэт зүйл, боловсрол бол хүнийг хүмүүжүүлэхэд чиглэсэн танин мэдэхүйн үйл явц, боловсрол бол мэдлэгийг бүтээгч, түгээгч, дамжуулагч арга хэрэгсэл, бүтээлч үйл ажиллагаа болохыг суралцагч философийн үүднээс гүнзгийрүүлэн танин мэдэж, жинхэнэ боловсролтой иргэд болон төлөвших арга ухааныг ухаарах болно. Үүнд энэ хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Боловсролын философи бол философийн мэдлэгийн бүтцэд бие даасан салбар ухаан болох тухай. Боловсролын философи үзэл санаануудыг сонгодог хийгээд орчин үеийн боловсролын философийн төлөөлөгчдийн үзэл баримтлалуудаар тайлбарлана. Тухайлбал Күнз, Лаоз, Зонхова, Сократ, Платон, Аристотель, Августин, Аквины Фома, Декарт, Локк, Кант, М.Монтень, Ж.Дьюи, Ч.Пирс зэрэг философичдын үзэл баримтлалыг танилцуулна.